Ayalagch.mn
Tuesday, November 23, 2021
Images of Mongolian Horses in Winter
Images of Mongolian Horses in Winter : I visited the Winter Horse Festival or Steppe Horse Festival in eastern Mongolia for documenting Mongolian horse culture and capturing images of the winter horses. Read more!
Friday, October 16, 2015
Sunday, May 13, 2012
Монголын 9 гайхамшиг
·
БАЙГАЛИЙН ӨВӨРМӨЦ
ТОГТОЦ БҮХИЙ
ҮЗЭСГЭЛЭНТ
ДУРСГАЛТ ГАЗАР
· ХҮНИЙ ГАРААР
БҮТЭЭСЭН НАНДИН БҮТЭЭЛ
гэсэн хоёр ангиллаар шалгаруулж нийт 113 материал
ирсний дотор 37 нь байгалийн, 76 нь хүний гараар бүтээсэн
бүтээл байжээ. Шалгаруулах комиссын гишүүдийн санал хураалтаар 20 материалыг
үлдээж олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр таниулж нээлттэй санал авалт
зохион байгуулсны эцэст Монголын 9 гайхамшигийг шалгаруулсан байна.
1 1. Монголын говь /Баянзаг, Улаан зэрэг, Хонгорын гол, Хэрмэн
цав/
Монголын
Говь бол дэлхийн том элсэн цөлүүдийн нэг юм.Сахарын цөлөөс ялгаатай Говь нь
элсэн манантай, хамгийн том үржил шимгүй газар бөгөөд хадархаг чулуутай. Эрс
тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Дэлхийн Биосперийн томоохон газрын нэг бол
Говийн дархан цаазат газар бөгөөд Щвейцарын газар нутгаас том юм. 40 сая гаруй
жилийн турш Говь нь тэнгисийн усаар бүрхэгдсэнгүй хуурай газар байжээ. Монголын
өмнө зүг дэхъ дотоодын том гүнзгий усны сангууд Умард Хятадын усны сантай холобоотой
байж, Азийн төвд уудам нутаг дэвсгэр хамарчээ. Нутаг дэвсгэрийг улмаар
хөвсийсэн учраас эдгээр усны сан алга болсноор Говь газар бий болжээ.Та энэ
нутагт ирснээр дэлхийн ховор амьтан, түүхийн, болон соёлын дурсгалт газрыг үзэх
болно.
-Баянзаг: Өмнөговь аймгийн нутагт Арц богд уулсын дагуух уудам
хөндийд орших шаварлаг хурдас бүхий газар юм. Заг мод их ургадаг учраас Баянзаг
гэж нэрлэгдсэн. Байгалийн
өвөрмөц тогтоц, үлэг гүрвэлийн ховор олдвороор дэлхийд алдартай. Үлэг гүрвэлийн
өндөг дэлхийд анх удаа эндээс олдож, хүн төрөлхтөн энэ аварга амьтны үр төл
өндөгтнөөс гардаг байсныг олж мэдсэн түүхтэй. Мөн энд ховор ургамлын тоонд
ордог заган ой бий.
-Хонгорын элс: Өмнөговь аймгийн
Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан
тогтсон Хонгорын элс 180 орчим километр , 3-5 км, зарим газартаа 20 гаруй км өргөн манай
орны хамгийн урт элсэн манхан юм. Гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний
нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрладаг.
2. Хойд цэнхэрийн агуу /Ховд аймаг Манхан сум/
Ховд
аймгийн Манхан сумын төвөөс
баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх
хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана
болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ,
арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ. Эдгээр зургийг өтгөвтөр улаан
болон цайвар зосон будгаар зурсан байна. Хойд
цэнхэрийн агуй нь эртний дархчуулын гайхамшигт бүтээлийг агуйн зүүн талын
нуранги багатай хунхнуудад өнгөц харсан хүнд үзэгдэхгүйгээр хадгалан бидний ше
хүргэжээ. Тус агуйд янз бүрийн амьтдын зургийг улаан зосоор зурсан 4 хунх бий.
1-р
хунх. Энд 20 гаруй канна гөрөөс, могой тэргүүтнийг зурж үлдээжээ.
2-р
хунх. Уг хунх агуйн хамгинй том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай
гоёмсог зургуудыг агуулдөг юм. Хунхад арслан заан, тэмээн хяруул, аргаль,
цацагт хяруул, цэн тогоруу зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог
байдлаар зуржээ.
3-р
хунх. Хоёрдугаар хунхаар дамжин уг хунхад хүрэх бөгөөд зжрлаг тэмээг нилээн том
хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна
янгир, нисэж яваа шувууг дүрсэлсэн байна.
4-р
хунх. Энэ хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна.
3. Орхоны
хөндийн байгаль, түүх соёлын дурсгалт цогцолбор /Хөшөөт цайдам, Хар балгас,
Культегийн хөшөө- Түрэгийн эзэнт гүрний дурсгал /
Дэлхийн Өвийн Хороо 2004 оны 7 дугаар сарын 1-ний хуралдаанаар “Орхоны Хөндийн Соёлын Дурсгалт Газар”-ыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авч хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэ бүхий соёлын гайхамшигт дурсгал мөн гэдгийг дэлхий дахинд зарлан тунхагласан болно. Эртний түүхт Орхоны Хөндий нь Төв Азид малчин удамт нүүдэлчдийн томоохон улс гүрнүүд төр засаг, худалдаа, арилжаа, соёл, шашин шүтлэгийн гол төвүүдээ үүсгэн хөгжүүлж ирсний болон Өрнө Дорнын хийгээд соёл иргэншлүүдийн хоорондын харилцаа, холбооны гол уулзвар газар болж байсны түүхэн гэрч нотолгоо төдийгүй Суут Богд Чингисийн байгуулсан Монголын Эзэнт Гүрний нийслэл алдарт Хархорумын нандин дурсгалыг хадгалж байдгаараа Дэлхий дахинаа түгээмэл үнэ цэнэ бүхий хосгүй гайхамшигт дурсгалт нутаг юм. Хөшөө цайдам: Орхонголын үржил шимт хөндий, Цайдам нуурын баруун биед орших Хөшөө Цайдам хэмээх азрын нэр дэлхийн түрэг судлаач эрдэмтдийн зүрх сэтгэлийг соронздон татах болсоор даруй зуу гаруй жилийн нүүрийг үзжээ. Үүний шалтгаан юун хэмээвээс, одоогоос мянга гаруй жилийн тэртээ Монголоос Хар тэнгисийг хүртэлх уудам их нутгийг эзэгнэн, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг хаант улсыг байгуулсан түрэг угсаатны нэн хүчирхэг мандал бадралын цагт улс орноо мэргэн ухаанаар удирдан захирч явсан Билгэ хаан, түүний төрсөн дүү, цуут жанжин Күли-Тегин нарын гэрэлт хөшөө бүхий тахилын сүрлэг онгонууд чухам энэ нутгаас илрэн олдсоны учир болой. Түрэг түмний утга соёлын нэгэн гайхамшиг нь, тэд Төв Азийн нүүдэлчдийн дундаас анх түрүүн 1руни 1үо хэмээн нэршсэн, 38 үсэг бүхий авианы бичгийг зохиож түүх намтраа өөрсдөө туурвин бичих болсонд оршино. Ийм бичгийн дурсгал анх Енисей мөрний сав нутгаас олдож Енисейн бичиг хэмээн нэршсээр ирсэн бол Орхоны хөндийгээс илрэн олдсоноор дэлхий дахинаа Орхон-Енисейн бичиг нэрээр алдаршсан төдийгүй урьд емнө хэн ч тайлан уншиж чадаагүй байсан энэ бичгийн нууцыг тайлах боломж бүрджээ.

4. Ноён
уулын Хүннүгийн булш (Төв аймгийн Батсүмбэр сум)
Төв Азийн нүүдлийн соёл
иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь
Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр
улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт
Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв.
Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд
байжээ. Түүхэнд нэрээ дуурсгасан
Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол
Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ.
Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён
уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага
газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас
олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл
Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд
Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны
"Монголор" нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад
эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл
эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх
гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925
онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн
шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын
экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.
5. Эрдэнэзуу
хийд, Занабазарын шилдэг бүтээлүүд (Өвөрхангай аймгийн Хархорин сум)
Эрдэнэ зуу нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны
хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний
хот Хархорумын туурийн хажууд байрладаг. Энэ хийд Дэлхийн өвд бүртгэгдсэн
Орхоны хөндийн соёлын дурсгалд багтдаг. 1580 онд Абатай сайн хан, дүү Түмэнхэн ноёны
хамт Гутгаар Далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаа амласанд,
Далай лам Хархорум хотын нэгэн хуучин сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585
онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэзуу хийдийн гол зуу сүм гэж
Өндөр гэгээний намтар хэмээх гар бичмэлд бичжээ. Ийнхүү хийд босгоход Хархорум
хотын туурийн чулууг ашигласан байдаг. 1939 онд коммунист удирдагч Хорлоогийн
Чойбалсангийн удирдлага дор Монголын олон зуун сүм хийдийг устгаж, арван мянга
гаруй ламыг хядсан их хядлага энэ хийдийг тойрсонгүй. Гурван жижиг сүм, суврагууд
бүхий гадна хана л үлдсэн бөгөөд сүмүүдийг 1947 онд музей болгожээ.
6. Хөвсгөл
нуур (Хөвсгөл аймаг)
Хөвсгөл нуур нь Монгол
улсын хойд хэсэгт Оросын Холбооны Улсын хилийн ойролцоо орших томоохон
хэмжээний цэнгэг уст нуур бөгөөд улсын хэмжээнд төдийгүй Төв Азийн хамгийн гүн,
цэнгэг нуур юм. Нийт усны эзэлхүүн 381 км³, энэ нь дэлхийн нийт цэнгэг усны
0.4% болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх
авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд 12-р сараас 5 сар хүртэл хөлддөг
учир нуурын мөсөн дээгүүр машин тээвэр явах боломжтой. Хөвсгөл нуурын өмнөд,
хойд эрэгт орших Хатгал, Ханх гэсэн хоёр боомтын хооронд зун цагт усан тээвэр
хийгддэг. Хөвсгөл нуурт Хадан Хүй,
Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний
төвд буй Далайн хүйс арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км 36 км
урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан
үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ.
7. XIII
зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн
Эрдэнэ сум)
Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий.
Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40
метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин
цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж
бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь
морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох
боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт
Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь
бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан
ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн
галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим,
уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний
байгууллагууд байрладаг.
Тус цогцолборын ерөнхий архитекторчоор
Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9
дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын
нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа
дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа
онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн
тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий
200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын
талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.
Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны
хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр
хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн
том нь болсон байна.
Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй
нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд
буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх
домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал
бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.
1 8. Увс нуур
/Увс аймаг-Их нууруудын хотгор/
Увс нуур нь
Монгол улсын Увс аймгийн зүүн хойд хэсэгт оршдог, Монгол орны хамгийн том нуур
юм. Уртаараа 84 км, өргөнөөрөө 79 км, 3350 ам км талбай эзэлнэ. Нас нь 200 сая
гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Түргэн, Хархираа, Хөндлөн,
Сагил, Боршоо, Хандгайт, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана. Увс нуур Их
нууруудын хотгорын хойд захад байх бөгөөд далайн төвшнөөс 759 м өндөрт тогтжээ.
Энэхүү нуур нь давсны нөөцтэй. Энэ нуурын хөвөөг тойрон Тэс, Зүүнговь, Малчин,
Наранбулаг, Тариалан, Улаангом, Түргэн, Сагил, Давст зэрэг сумын ардууд
нүүдэллэн амьдарна. Увс нуурт ногтруу, галуу, хошуу галуу, бор галуу, ангидаг,
шар алаг нугас, улаан хүзүүт болон шунхан шумбуур, гэзэгт шумбуур, 362 төрлийн
нүүдлийн шувууд урин дулааны улиралд ирнэ. Увс нуурын сав газарт 72 төрлийн
хөхтөн амьтан байгааг эрдэмтэд тогтоожээ. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын
босоо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан ландшафтын сонгодог жишээ нь Увс
нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн төвшнөөс дээш 758,9 м,
Хамгийн өндөр цэг далайн төвшнөөс дээш 4126 м өргөгдсөн Хархираа, Түргэний ноён
оргил юм. Увс аймгийн нутаг дэвсгэр дэх, байгалийн өвөрмөц тогтоц, үзэсгэлэнт
газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг
багтаасан 679,6 мянган га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн Монгол Улсын
Засгийн газрын 1994 оны есдүгээр тогтоолоор Увс нуурын ай савын дархан цаазат
газар болгосноос гадна Оросын Холбооны Улстай хамтран, Увс нуурын сав гэдэг
нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн.
1.
Бурхан
Халдун уул болон Чингис хааны түүхэн дурсгалт газар нутгууд
Эзэн Чингэсийн үеэс өнөөг хүртэл тахин шүтэж,хайрлан
хамгаалж ирсэн уул усны нэг бол Бурхан Халдун уул юм.Монголын эртний сурвалж
бичиг “Монголын нууц товчоон”-д өгүүлсэнээр Их эзэн Чингэс хаан хойч үедээ эрхэмлэн
захиж гэрээсэлсэн нь:
... Өндөр дээд Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж байя,
Өдөр бүр тахиж байя,
Үрийн үрд үүрд тахиж
Үе тутам үргэлж шүтье... хэмээжээ.
Энэхүү шүтэлгэт Бурхан Халдун уул Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Хэрлэн голын эхний баруун гар талын цутгал болох Богдын голын эхэнд далайн түвшнээс дээш 2361.5 м өндөрт өргөгдөн оршино. Бурхан Халдун уул Улаанбаатар хотоос шулуунаар 186 (279) км, Төв аймгийн Мөнгөнморьт сумаас шулуунаар 75 (86) км зайд оршдог.Уг уулын төрийн тахилгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар 1995 оноос эхлэн дөрвөн жил тутамд тахиж байхаар болсон билээ.

Хар зүрхний хөх нуур
Эзэн Чингэсийн Монголын их гүрний хаан ширээнд
заларсан ”Хар Зүрхний Хөх” нуур Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Бага
Буурал уулын зүүн өмнө талд Юдэгийн голын эх Бяруутын бүрдний эхэнд байдаг. Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно,
зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голын ойр Хар зүрхний хөх
нуур бий. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн төвшнөөс дээш 1675 метр өндөрт
орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө
модгүй, араараа ойтой шовх оройтой Харзүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар
хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газар
юм. Энэ газарт 1189
оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан
буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товцоонд Хөх нуур, Хар зүрх
уул, Сэнгүр горхи хэмээх усны нэрүүд гардаг.
Өглөгчийн хэрэм
Хэнтий аймгийн
Батширээт сумын төвөөс баруун урагш 45км-ын зайд Дайчин уулын аманд шавар
наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм
хэмээдэг байна. Энэ хэрэм нь ойролцоогоор гурван км орчим бөгөөд урд талдаа хоёр хаалганы
оромтой ажээ. Хэрмийн хана 3.1 метр өндөр, 2.5 метр зузаантай юм. Уг хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд
“Чингисийн морины уяа” хэмээн домог болгон ярьдаг байна. Судлаачид хэрмийн
дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж XII–XIV зууны үеийн
нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзэж байжээ. Харин түүхчид эндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан
Хятаны үед холбогдоно гэж тогтоожээ.Monday, May 7, 2012
Сахарт аялсан аялалын тэмдэглэл
Марокко улс.
Марокко нь хаант засаглалтай бөгөөд хаан Мохаммед VI
нь нэр хүнд сайтай ардчилсан гэгдэх нэгэн юм билээ. Энэ улс 30 гаруй сая
хүн амтайгаас тал илүү хувь нь хорин нэгээс доош насных аж. Монголын
газар нутгийн талтай тэнцэхүйц нутаг дэвсгэртэй энэ орны газар нутгийн
нэлээд хэсгийг Баруун Сахар эзэлдэг байна. Франц улсын колони байсан энэ
орон 1956 онд тусгаар тогтносон ба хүн амын дийлэнх нь франц хэлээр
ярьж ойлголцдог бөгөөд одоо ч дунд сургуульд нь Франц хэл заадаг аж. Тус
орны эдийн засагт хөдөө аж ахуй зонхилох байр эзэлдэг. Орлогын нилээд
хувийг гадаадад амьдардаг мароккочууд, загас олборлолт болон аялал
жуулчлалын салбараас олдог ажээ. Сахарын цөлийг имиджээ болгосон Марокко
улсад европын орнуудаас маш олон тооны жуулчид жилийн 4 улиралд байнга
ирдэг ажээ. Энэ нь олон зүйлийн шалтгаантай ч аялалын үнэ, төрөл,
байрлалын онцлог зэрэг давуу байдлын зэрэгцээ жуулчны аюулгүй байдал
харьцангуй сайн хангагдсан нь нөлөөлдөг бололтой. Аялал жуулчлал хөгжсөн
нь олон зүйл дээр харагдаж байна. Хатуу хучилттай замыг элсэн цөл
хүртэл тавьсан байх бөгөөд замын хажуугаар зэрэгцэн байрлах таван одтой
зочид буудлууд /голдуу нэг давхар/, дэлгүүр хоршоо, зээлийн газар,
замаар явах ландровер, дефендер маркын машинууд зэргээс энэ бүхнийг харж
байлаа.
Сахарт Аялсан минь. Аялал жуулчлалын компаниас
10 хоногийн багц аялал авч Баруун Сахарт явган аялал хийсэн тухайгаа
болон Марокко орны тухайн тэмдэглэсэн тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцъя.
Монгол хүнд хол сонсогдох Марокко улсын визийг Бээжин дэх элчин сайдын
яамны газраас авлаа. Олон цагийн нислэгийн дараа зорьж байсан марокко
улсын аялал жуулчлалын бүс дэх нэгэн жижигхэн, цэвэрхэн хотод газардав.
Миний явсан 150 хүний суудалтай онгоц жуулчдаар дүүрэн байсан нь энэ
орны аялал жуулчлалын хөгжлийг илэрхийлэх мэт. Биднийг онгоцноос буухад
аялалын компаний төлөөлөгч тосон авч, манай аялалын багийнхан ч бие
биетэйгээ танилцав. Баг маань 15 хүнээс бүрдсэнээс дийлэнх нь буюу 11
Франц, 2 Швейцарь, 1 Бельги, Монголоос миний бие байлаа. Манай орчуулагч
Мустафа хэмээх залуу 10 жил хөтөч хийж байгаа туршлагатай нэгэн байв.
Онгоцноос буусан бид буцах билетээ бүртгүүлэх, бага сага мөнгө солиулах
хоолонд орох гэсээр хэдэн цагийн дараа нөгөө алдарт Сахарын цөл рүү
хөдөллөө.
Сахарын элсэн цөл.
Дэлхийн хамгийн том цөл болох Сахарын цөл
ойролцоогоор 1600км өргөн, 5000км урт бөгөөд Баруун хойд Африкийн 10
орны нутгийг дайрдаг байна. Олон хот тосгодыг дайран 370 гаруй км газар
нилээд сайн зассан хар замаар явсаар элсэн цөлийн захад байрлах жижигхэн
тосгонд оройхон ирлээ. Хөтөч маань биднээс айлд хонох уу, эсвэл хуваарь
ёсоор манханы дэргэдэх майханд хонох уу гэж асуухад ихэнх нь марокко
айлд хонож үзэх хүсэл байсан тул бид айлд хонохоор болов. Хоног
төөрүүлэх айл маань 2 хүүхэдтэй, нөхөр нь манай аялалын тэмээний хөтчөөр
явах хүн байлаа. Тэднийх 15х15 орчим метр хэмжээтэй өвс, шавраар
барьсан байшин нь нарны гэрэл халуунаас дайжсан бололтой жижиг
цонхнуудтай, харин дотроо дөрвөн том өрөөтэй байв. Эхнэр нь цаад
өрөөндөө хоолоо бэлтгэж, нөхөр нь бидэнд зөөж үйлчилж байв. Эхнэрийг нь
харах боломж хэнд нь ч олдсонгүй. Бид зочломтгой тэр айлд дайлуулаад 2
өрөөнд нь зулж анхны шөнийг өнгөрөөв. Өглөө эртээ босч харахад нөгөө их
элсэн цөл маань бүр их сүртэй болсон байв. Эндээс нэг тогооч, хоёр хөтөч
(бербер буюу нутгийн иргэд) бидний хоол хүнсийг ачсан 7 тэмээний хамт
бидний Сахарын цөлд хийх явган аялал эхэлсэн юм. Цөлийн аялалын анхны
өдөр манай багийнхан хууч дэлгэцгээж, харин намайг Монгол гэхээр нилээд
гайхацгааж байв. Тэд олон орноор аялсан туршлагатай аялагчид байсан тул
Монголын талаар ч бас мэддэг зүйлээ ярьцгаасны дотор “Ингэн нулимс”
Монгол кино бидний ярианы нилээд хэсгийг эзэлсэн билээ. Дашрамд хэлэхэд
энэ кино Монгол орныг дэлхийд таниулахад хувь нэмэр оруулж байгаа гэж би
боддог. Их элсэнд алхах тийм амар биш ажээ. Халуун элс нурна, бас гутал
шигдэнэ. Эхний өдөртөө 6 цаг алхсан нь ердөө бие халаалт байсан ажээ.
Маргаашийн хөтөлбөрөөр бид 350м өндөр манхны оройд гарна гэж хөтөч маань
танилцуулав. Ер нь Сахарын аялал нэг том манхнаас нөгөөгийн хооронд
явагддаг аж. Газар газрын элс өөр өөр өнгөтэй байдаг бол Сахарын элс
улаандуу өнгөтэй аж.
Аялалын өмнө энэ орны тухай бага сага уншиж судалсан
боловч газар дээрээ миний төсөөллийг өөрчилж орхив. Элсэн цөлд маш
халуун байна гэсэн ойлголт авсан миний бие хэдэн нимгэн хувцас авсан нь
томоохон эндүүрэл болов. 2,3-р сард өдөртөө +15 +20 хэм, шөнөдөө +2 +10
хэм орчим байдаг гэж байсан боловч аялалын хоёр дахь өдөр өдөржин,
шөнөжин бороо асгарч, цаг агаар хүйтэрсэн нь гэнэтийн үзэгдэл байлаа.
/Сахарт хэдэн жилээр бороо орохгүй тохиолдол байдаг./ өглөө майхнаас
гарахад хаа сайгүй нуур тогтсон байлаа. Халуунд дагтаршсан элсэнд ус
тийм амархан шингэдэггүй аж. Манай нутгийн хөгшид ган тайлж бороо
орохоор баярлаж хөөрдөг шиг тэндэхийн тэмээчдийн царайнд ч баярласан
төрх үзэгдэнэ. Бидний аялал борооноос болж нэг өдрөөр саатсан ч хувьтай
хүн хур борооноор гэдэг болохоор би ч бас билэгшээв. Бид их манхныхаа
оройд гараад цааш урд өдрийнхөө алдсан алхалтыг хийж нийтдээ 8 цаг гаруй
алхав. Түрүүчийхийг бодвол норж дагтаршсан элсэнд алхахад амар болжээ.
Бидний хоноглох газар тогооч, тэмээчид маань түрүүлж очоод майхнаа
барьчихсан байгаа барааг олж хараад хүч нэмэн яаран алхсаар майхандаа
ирцгээв. Их ядарсан байлаа. Аялалын багийн майхан сав, хэрэгслүүд нь маш
энгийн авч явахад хялбар бас хэрэгцээг бүрэн хангах ажээ. Тогооч маань
Францаар чөлөөтэй ярьдаг, нэлээн наргианч, жуулчдын сэтгэлийг татаж
ажиллах нь түүнд өөрт нь ашигтай гэдгийг сайн ухамсарласан нэгэн байв.
Марокко хоол мах ихтэй, амт чанар сайтай санагдсан. Олон төрлийн
жигнэсэн ногоог хэрчиж ургамлын тосоор амталсан “кус кус” гэдэг хөнгөн
зууш маш дажгүй. Бас марокко цай сайхан үнэр амттай их олон төрлөөрөө
байх аж. Талхны оронд гамбир идэх юм билээ. Сахарын цөл дэх аялал нь
өөрийн гэсэн шинж чанар, төрлүүдтэй байдаг юм билээ. Элсний алхалтаас
гадна цана, элсний мотоцикл давхилдаж, жуулчидын унасан тэмээн жингийн
цуваа яваа харагдсан. Мөн Сахарт Холливуудын кино зураг авахад зориулсан
тусгай бүс байдаг гэж байсан. Байгаль орчин бохирдуулахгүй байх талаар
ихэд анхаарч байгаа нь сайхан байлаа. Ус бол чандмань эрдэнэ гэсэн үг
энд чухам л хэрэгжих аж. Ус олоход амаргүй бололтой. Алхаж явахад хэзээ
нэгэн цагт устай байсан бололтой 20-30 метр гүн ховооддог худаг хааяа
тааралдана. Бид хэдийн дунд нэг түмпэн ус тавихад анх жаахан сонин
байсан боловч бүгд ямар ч хэл амгүйгээр гараа угааж байв. Аргагүй шүү
дээ энэ чинь л жинхэнэ Сахар шүү дээ.
Мароккочууд.
Мароккочууд лалын шашинтай тул ёс заншил нь нэлээд
өвөрмөц. Эр эм хүмүүсийн харилцаа биднийхээс тэс өөр ажээ. Хот тосгодоор
дайран өнгөрч байхад гудамжинд эр эм хүмүүс хамтдаа харагдах маш ховор
аж. Тосгоны сургуулиуд ч эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гэж тусдаа байх юм.
Хар голдуу хувцасаар нүүрээ халхалсан, хорь гучаараа хамт алхсан
хүүхнүүдийг хараад орчуулагчаасаа асуухад нэг нэгнийдээ айлчлах гэж
байгаа нь энэ гэнэ. Гудамжинд олуулаа тойрон суух эрчүүдийг хараад
Монгол хүний сэтгэхүйгээр архи, айраг ууцгааж байна гэж анх бодож
байснаасаа ичихэд хүрч билээ. Тэд зүгээр л дундаа цай тавиад хуучилж
суугаа нь тэр аж. Зарим нэг төстэй зүйл ажиглагдсан нь нутгийн настнууд
эрхи барин маань уншиж байснаас гадна бидний аялалын үеэр тэдний цагаан
сарын баяр болов. Цагаан сарыг хөдөөгөөрөө л өргөн дэлгэр тэмдэглэдэг
гэж байлаа. Баяраар манай тогооч бидэнд элс нурманд булж том гамбир хийж
өгсөн төдийгүй дуучин авчирч ая дуу бариулав. Өвөрмөц аятай энэ дуу нь
нэг өгүүлбэрээ л давтаад байгаа мэт надад санагдсан. Аялалын үеэр
таарсан нутгийн иргэд жаал жуул наймаа хийчих санаатай урд хойно
гүйлдэнэ. Хөдөөгүүр голдуу хүүхдүүд наймаа хийх ба төрөл бүрийн өнгөтэй
зассан чулуу зарахыг оролдоно. Аялагчид дотроос ганцаар Ази царайтай
намайг Япон хүн гэж бодсон хүүхдүүд “Япон оо үүнийг аваач, манай гэр
бүлд тус болооч” гээд тал бүрээс шавна. Азиас Япон жуулчид олноор
аялдаг, тэд ч Европчуудаас илүү наймаа хийж, бэлэг дурсгалын зүйл их
авдаг гэнэ. Төвлөрсөн газраараа наймаа, гар үйлдвэрлэл өндөр хөгжсөн
харагдсан. Хөтөч нарт борлуулсан барааны дүнгээс урамшуулал өгдөг
бололтой юм. Тэд ч дэлгүүрээр оруулах сонирхол ихтэй юм билээ.
Аялалын төгсгөлд хөтөч маань биднийг хотоос зайтай
байрлах нэгэн дэлгүүрт зочлуулав. Наймаачин эр үүдэндээ биднийг хаадууд
хүлээн авч байгаа мэт хүндэтгэлтэйгээр тосон авч сайхан амт, үнэртэй
цайгаар дайлав. Жуулчид төрөл бүрийн зүйл авч байгаа харагдах боловч тэд
100 еврогоос хэтрүүлэхгүй мөнгөөр наймаа хийж байв. Мароккогийн
мөнгөний нэгж нь “дирхам” (1 евро 10 дихрамтай тэнцэнэ). Өнгө хосолсон
нэгэн гар нэхмэл хивсийг сонирхтол худалдаачид төрөл төрлөөр гарган ирж
овоолсоор бараг таазанд тултал өрөв. Тэрээр хивснүүдээ тайлбарлан
уянгалан дуулж байлаа. Миний хувьд явсан газрынхаа онцлогийг илэрхийлсэн
сувенирууд цуглуулах дуртай болохоор өнгөт шилийг мөнгөн хээ угалзаар
бүрж чимсэн цайны гүц, ардын хээ угалзтай таваг, мөн эртний амьтдын дүрс
буусан төрөл бүрийн чулуунуудыг авсан билээ. Мароккогийн өнгөт шилэн
урлалын цайны хэрэгсэл нь маш гоё бас нэртэй юм билээ. Дашрамд зөвлөхөд
хэрвээ та энэ орон руу аялахыг хүсвэл 4 5-р сард илүү тохиромжтой юм
билээ. Мөн “Рамадан” сарынх нь үеэр аялахгүй байх нь зүгээр байхаа. Жил
бүр бүтэн сараар үргэлжлэх энэ уламжлалт баярын үеэр Мароккочууд нар
жаргахаас нааш уух, идэх, тамхи татах, бэлгийн харьцаа үүсгэхийг хатуу
цээрлэдэг ажээ.
Мароккогийн Уарзазат хотын нисэх буудалд анх танилцаж байсан манай
багийнхан Сахарт хийсэн онц сонирхолтой, сайхан аялалын дараа дотны
сайхан найзууд болчихсон Марокко орны тухай сайхан сэтгэгдэлтэй нутаг
нутгийн зүг хүлгийн жолоо залав.Тэмдэглэл хөтөлсөн
Ч.БАТЗАЯА
Оросын 7 гайхамшиг
Орос орны нутаг дахь түүх, соёл, байгалийн хосгүй объектуудыг сэргээн
босгож, хамгаалах, түүнчлэн эх оронч үзэл, эх орноо хайрлах үзлийг
сэргээхийн тулд хэд хэдэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэл "Оросын
долоон гайхамшиг"-ийг тодруулах уралдааныг зохион байгуулсан билээ.
"Оросын долоон гайхамшиг" гэдэг нийт үндэсний уралдааны дүнг Улаан талбайд гаргав. Энэ нь халуун ус, уур гаргадаг Гейзерийн хөндий, Байгал нуур, Петергоф, Мань-пупунр нурууны салхинд идэгдэн тогтсон баганууд, Буянт Василийн сүм, Мамаевын бунхан, Эх болсон Эх орны хөшөө, түүнчилэн Эльбрус уул юм.
1. Байгаль нуур
Байгаль нуур нь Оросын өмнөд Сибирт Иркутск хотын ойролцоо оршдгийг мэдэхгүй хүн цөөхөн болов уу. “Сибирийн цэнхэр нүд” хэмээн алдаршсан дэлхийн хамгийн гүн, цэвэр усны хамгийн их нөөцтэй нуур бөгөөд Хойд Америкийн Их нууруудыг нийлүүлээд ч Байгаль нуурын хэмжээнд хүрэхгүй юм. Байгаль нуур нь 1631 метр гүн, 636 км урт, 79 км өргөн, 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт юм. Дэлхий дээрх гадаргын цэвэр усны нийт 20 хувь нь Байгаль нуурт байдаг байна. Үүнээс гадна Байгаль нуурын сав газар байдаг 1700 гаруй зүйлийн ургамал, амьтны гуравны хоёр нь дэлхийн өөр хаана ч байдаггүй учир 1996 онд энэ бүсийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвөөр зарлажээ. Мөн Байгаль нуур нь 25 гаруй сая жилийн настай дэлхийн хамгийн эртний нуур юм байна.
2. Эльбрус уул
Уг уул нь Гүржийн хилийн ойролцоо баруун Кавказын уулын бүст оршдог бөгөөд далайн төвшнөөс дээш 5642 метр өндөр, Кавказын хамгийн өндөр уул, Оросын хамгийн өндөрлөг цэг юм. Мөн Европын хамгийн өндөр уулд тооцогддог юм байна. Зүүн оргил нь яльгүй намхан 5621 метр аж.
3. Гейзерийн (халуун рашаан) хөндий
Энэ хөндий нь Алс Дорнод дахь Камчаткийн хойг дээр Гейзерийн голын зүүн эрэг дагуу оршдог. Ийм газар Евразид ганцхан байдаг бөгөөд хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт ордог байна. Зургаан км гаруй үргэлжилдэг энэхүү хөндийд галт уулын нөлөөгөөр үүссэн 20 гаруй цооног нүхээс цельсийн 95-аас дээш градустай халуун рашаан оргилж гардаг байна. Гейзерийн хөндий нь “Камчаткийн галт уулс” нэрээр дэлхийн өвд багтдаг Кроноцкийн Байгалийн цогцолборт газрын нэг хэсэг юм. Энэ хөндийд хүрэхэд маш хэцүү бөгөөд нисдэг тэрэг хөлөглөх нь цорын ганц арга зам юм байна.
4. Мамаев Курган болон Эх орончийн хөшөө
Мамаев Курган нь Сталинград буюу одоогийн Волгоград хотод байдаг өндөрлөг юм. 1942 оны наймдугаар сараас 1943 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжилсэн Сталинградын тулааны дурсгалд зориулсан цогцолбор хөшөө Мамаев Курган өндөрлөг дээр байдаг. Энэхүү тулаан нь хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн их цус урсгасан тулаан гэгддэг бөгөөд Дэлхийн II дайны зүүн фронт дахь Зөвлөлтийн арми шийдвэрлэх ялалтаа энд байгуулсан юм. Тэдний дундаас онцгойрох Эх орончийн хөшөө мөн Мамаев Курганы өндөрлөг дэх цогцолборт багтдаг бөгөөд анх 1967 онд баригдаж байхдаа дэлхийн хамгийн том босоо барималд тооцогдож байжээ.
5. Петергофын ордны цогцолбор
Санкт-Петербург хотын Петродворцын дүүрэгт орших Петергофын ордны цогцолбор нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд тооцогддог бөгөөд Агуу Петерийн үед баригдаж эхэлсэн хэд хэд ордон, үзэсгэлэнт цэцэрлэг, усан оргилууруудаас бүрддэг. Петергофийн цэцэрлэгт мөн Санкт-Петербургийн их сургуулийн хоёр кампусын нэг байдаг.
6. Гэгээн Василийн сүм
Москвагийн Улаан талбайд орших олон өнгийн, олон оройтой энэхүү сүмийн цогцолборыг харсан хэн боловч гайхаж шагшихгүй байхын аргагүй уран барилгын агуу бүтээл юм.
Гэгээн Василийн сүм хэмээн дэлхийд алдаршсан энэхүү гайхамшгийг Догшин Иван гэж алдаршсан Оросын VI Иван хаан Казань улсыг эзлэн, хааныг нь олзолсныгоо тэмдэглэн 1555-1560 оны хооронд бариулж байжээ. 1588 онд хаан Фёдор Иванович Оросын Үнэн алдартны шашны тэргүүн байсан Василий Блаженный бунхан дээр, сүмийн зүүн талд нь өргөтгөл бариулж байжээ. Сүм хэдийгээр тийм том биш боловч ганцхан суурин дээр баригдсан есөн дуганаас бүрддэг. Гэгээн Василийн сүмийг Кремлийн нэг хэсэг гэж андуурах нь их байдаг. Энэ туйлын буруу ойлголт юм байна.
7. Байгалийн Чулуун баганууд
Оросын Коми муж дахь өвөрмөц тогтоцтой эдгээр чулуун баганууд нь 30-42 метрийн өндөртэй. Хэрхэн тогтсоныг хүмүүс олон янзаар тайлбарлах гэж оролддог боловч нарийн тогтоож чадаагүй бөгөөд эдгээр байгалийн гайхамшигтай холбоотой олон домог үлгэр байдаг.

Subscribe to:
Posts (Atom)